简体中文 | 繁體中文 | English

HongKong-2009-100

Хонконг-д болох Зүүн Азийн Спортын Наадмын тасалбарыг зарж эхэллээ.

2009-08-31 21:11
  • zh_cn
  • zh_hant
  • en

Хонконг энэ оны 12-р сард дэлхийн спортынхны анхаарлын төвд орох болно. Зүүн Азийн түүхэнд хамгийн өргөн цар хэмжээтэй болох энэхүү спортын наадамд 3 000 орчим тамирчин оролцож хүч чадал, ур ухаанаа сорих юм байна. 

12 дугаар сарын 5-наас 13-нд болох Зүүн Азийн энэ наадамд 9 улс орон, газар нутгийн тамирчид  спортын 22 төрлийн 1700 гаруй уралдаан тэмцээнд 262 алтан медалийн төлөө өрсөлдөх юм.

2009 оны Зүүн Азийн Спортын Наадмын тасалбарыг өнөөдрөөс (8-р сарын 31-ээс) худалдаж эхэллээ. Наадмын  бэлтгэл ажил ч сүүлчийн шатандаа орж, наадам эхлэх хүртэл 100 хоног үлдээд байна. Тасалбарын захиалгыг www.hkticketing.com,  (852) 3128 8288 дугаарын утас болон холбогдох цэгүүд дээр хүлээн авч байгаа бөгөөд тасалбарыг 50-иас (44 юань) 300 (266 юань) Хонконг доллароор худалдалж байна. Хөнгөлөлтийн журам болоод бусад дэлгэрэнгүй мэдээллийг ЗАСН-ын www.2009eastasiangames.hk. веб хуудаснаас үзнэ үү. 

ЗАТ-ын Нээлтийн ёслолын ажиллагаа дэлхийд алдартай Викториа боомтод усан дээр хөвөх тавцан дээр болох юм.

 

Үшү (Хятад), Жүдо (Япон), Таэквондо (Солонгос) зэрэг Азийн бие хамгаалах урлаг ойролцоогоор тус наадмын бүх алтан медалийн тавны нэгийг эзэлж байгаа нь Хонконгийн 5 дахь удаагийн ЗАСН-ын нэг онцлогийг харуулж байна.  Дугуй, Рагби Долоо, Хаалттай теннис, Ширээний теннис, Дарвуулт завь, Бильярд зэрэг спортын зургаан төрөл  ЗАСН-д анх удаагаа орж байгаа  бөгөөд бас Бүжгийн Спортын өвөрмөц тоглолт  багтсан байна. 

Бүжгийн  спорт

Дарвуулт завьны жолоодлого

 

2005 онд Макао-д болсон Зүүн Азийн спортын 4-р наадмын 17 төрөл дээр нь Хятад Улс алтан медаль авч байсан бол Япон хөнгөн атлетик, усан сэлэлтэд шилдгээр шалгарч байсан юм. Бүгд Найрамдах Солонгос Улс Боулинг, Таэквондогоор тэргүүлж, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс усанд үсрэлт болон Таэквондоогоор ур чадвараа гайхуулсан билээ. Хятадын Тайбэй  эрчүүд сагсан бөмбөг болон софт теннисээр гялалзаж, Монгол болон Макао Үшү болон гар буудлагаар өөр өөрийн амжилтаа баталсан юм. Түүнчлэн Хонконг Үшү болон Буудлагаар, Гуам Таэквондогоор медаль хүртсэн билээ. 

 

Өнгөрсөн жилийн Олимпын болон Пара-олимпын Морин уралдааны тэмцээнийг зохион байгуулсан Азийн спортын төв-Хонконгийн ЗАСН-д өмнө оролцож байсан бүх улс орон, газар нутгийн тамирчид мөн ширүүн өрсөлдөх болно.

 

8 дугаар сарын 29-нд ЗАСН болоход  100 хоног үлдсэнийг тоолох ажиллагааг хотын төв болон Алдарт Виктория далайн боомтыг сундлуулан бамбар аялуулж, үдэшлэг  зохион байгуулж тэмдэглэлээ. Эрүүл энх, эрч хүч, нөхөрлөл найрамдал, өрсөлдөөний мэдээллийг түгээсэн бамбар залж явах 65 хүний тоонд Хятадын гимнастикийн нэрт тамирчин Ли Шяопэн, ЗАСН-ын сүлд дууг дуулсан нэрт дуучид -- Хятадын Жү Жэчинь, БНСУ-ын Чае Ёон, Хятадын Тайбэйгийн Ричи Жен, Хононгийн Исон Чан, Алан Там, Хакен Ли, Жое Юн нар орсон байна.

2009 оны Зүүн Азийн Тоглолт; бамбар дамжуулах ажиллагаа алдарт Викториа усан онгоцны зогсоолыг дайрч өнгөрнө

Хонгконгийн 2009 оны Зүүн Азийн Тоглолт нээгдэх хүртэл тоолох шоу

Хонконг хот Зүүн Азийн улсуудаас ирэх тамирчид, дэлхийн өнцөг булан бүрээс ирэх зочдыг хүлээн авах эцсийн бэлтгэлээ хангаж байна. ЗАСН-ын дүрс бичлэг, сүлд дуу байн байн агаарт эгшиглэж, наадмын уриа болох 'Домог бүтээх мөч' гэсэн үгийг бичсэн өнгө алагласан том том уриа бичиг, ЗАСН-ынй хос бэлгэдэл гудамж талбайг чимэглэж байна.    

 

Зүүн Азийн Спортын Наадам эхлэхэд 100 хүрэхгүй хоног үлдээд байна.  ЗАСН-ынхаа тасалбарыг авч, бидний бүтээх домгийн нэг хэсэг болохыг сануулж байна. Түүнчлэн зочид төлөөлөгчид Азийн дэлхийн зэрэглэлийн хотод зул сарын худалдаа хийж болно.

 

Холбоо барих:

 

Хонконг-ийн Засаг захиргааны онцгүй районы Засгийн газрын Мэдээллийн албаны газар

Тариа Ха

Утас: (852) 2842 8615

эсхүл

Теренс Лиенг 

Утас: (852) 2842 8613

 

Талархал : Хятад, Хонконгийн Спортын холбоо болон Олимпын хороо