简体中文 | 繁體中文 | English

HongKong-2009-100

ХОНКОНГИЙН 2009 ОНЫ ЗҮҮН АЗИЙН ТОГЛОЛТ ЭХЛЭХЭД 200 ХОНОГ ҮЛДЛЭЭ!

2009-05-20 18:50
  • zh_cn
  • zh_hant
  • en

12 дугаар сарын 5-13-ны хооронд Хонконг-д болох 2009 оны Зүүн Азийн тоглолт (ЗАТ) эхлэхэд 200 хоног үлдэж, хоног тоолж эхэллээ. 9 улс орон,  газар нутгийн  3 000 гаруй тамирчин тус хотод анх удаа болж буй хамгийн том олон төрөлтэй спортын арга хэмжээ бүхий ЗАТ-д оролцоно.

  

БНХАУ,  БНАСАУ,  Хятадын Хонконг; Япон, БНСУ,  Хятадын Макао,  Монгол, Хятадын Тайбэй, Гуам зэрэг улс орон, бүс нутгийн  шилдэг тамирчид  281 алтан медалийн төлөө өрсөлдөх юм.  Тус тоглолтод анх удаагаа орж байгаа 7 төрлийг багтаасан нийт 23 төрлийн уралдаан тэмцээн зохиогдох бөгөөд спортын 21 талбай зааланд  1700 гаруй удаагийн тэмцээн явагдана. Тоглолтыг 200 000 гаруй үзэгч сонирхох төлөвтэй байна.

 

Хонконг Зүүн Азийн төв дэх чухал байрлал, өндөр хөгжсөн дэд бүтэц, харилцаа холбоо, дэлхийн зэрэглэлийн зочид буудлууд, зочломтгой дотно ард иргэд, хоол ундаа зэргээрээ энэхүү бүс нутгийн том  хэмжээний арга хэмжээг зохион байгуулах болзлыг бүрэн хангаж байна.

 

Азийн спортын уралдаан тэмцээний төв болохын хувьд Хонконг нь Хонконгийн долоо (Рагби), Хонконгийн Марафон, Хонконгийн Нээлттэй аварга шалгаруулах тэмцээн (гольф), Хонконгийн олон улсын Крикетийн зургаа, Хонконгийн Дэлхийн Гранд Прикс (Гар бөмбөг), Хонконгийн олон улсын Теннисний аварга шалгаруулах тэмцээн, Олон улсын Луун завины уралдаан зэрэг жил тутмын спортын арга хэмжээг зохион байгуулдаг. 2008 онд Хонконг Бээжингийн олимпыг хамтран зохион байгуулагчаар оролцож Зуны болон Пара-Олимпын морин спортын төрлийн тэмцээнүүдийг зохион байгуулсан юм.

 

 

Хонг Конгийн Рагби-гийн долоо

 

Хотын үндсэн хууль болох Тулгуур хуулиар баталгаажуулсан 'Нэг улс, хоёр систем' зарчмаар Хонконг нь ЗАТ-нд өөрийн багаа оролцуулах боломжтой болж байгаа юм. 2005 онд Макао-д болсон сүүлчийн ЗАТ-нд Хонконгийн тамирчид 13 медаль хүртсэн юм.

 

Өчигдөр (5-р сарын 19) хөнгөн атлетикийн уралдааны гол талбай - 6 га бүхий Ценг Квон О   спортын шинэ цогцолборыг нээж, өнөөдөр (5 дугаар сарын 20) Коүлүүн цэцэрлэгт Үндэсний олимпын хорооны (ҮОХ) төлөөлөгчид, зохион байгуулагчид, ЗАТ-ний  ивээн тэтгэгчид, сайн дурынхны илгээсэн гарын хээ бүхий  "Алганы хээ" ханан хөшөөний нээлтийг хийж тоглолт болох өдрийг тоолон, тэмдэглэж байна. Хонконгийн Засгийн газраас нийтдээ 1.2 тэрбум Хонконг доллар (153 сая ам доллар)-ыг спортын барилга, байгууламжуудыг барьж, сайжруулахад зарцуулаад байна.

Ценг Квон О спортын талбай

 

 2009 оны Зүүн Азийн Тоглолтын сайн дурынхны алганы хээ бүхий ханыг нээх ёслолын ажиллагаа

 

Хонконг дэлхийн өнцөг булан бүрээс ирэх тамирчид, зочдыг хүлээн авахад бэлтгэж байна. Дотоод хэргийн товчоо, Наадам тоглоом болон Соёлын үйл ажиллагааны газраас ҮОХ, Зүүн Азийн Тоглолт (Хонконг) 2009 Лимитэд-тэй нягт хамтран ажиллаж, бэлтгэлийг хангуулж байна. Тамирчид ч бэлтгэлдээ шамдан орохын зэрэгцээ 5000 сайн дурынхныг туслалцуулахаар аваад байна. ЗАТ-ын дүрс бичлэг, дуу хуур үе үе тэнгэрт эгшиглэж, энэ тоглолтын  'Домог бүтээх агшин' уриаг бичсэн өнгө алагласан том том лоозон, ЗАТ-ний хос бэлгэдэл Дони, Ами гудамж бүрээр алхалж явна.    

 

 2009 оны Зүүн Азийн Тоглолтын сайн дурынхны хөтөлбөрийн нээлтын ёслолын ажиллагаа

 

12 дугаар сард болох спортын том арга хэмжээнд ирж оролцон, үзэж сонирхохын зэрэгцээ шинэ жилийн урамшуулалт худалдан авалтаа хийнэ үү! Азийн Дэлхийн зэрэглэлийн хот таныг тавтай морилохыг урьж байна!

 

Билетийн талаарх мэдээлэл 8 дугаар сард зарлагдана. www.2009eastasiangames.hk хуудаснаас та дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

 

Холбоо барих:

Мэдээллийн албаны газар

Хонконг-ийн Засаг захиргааны тусгай бүсийн Засгийн газар

Тариа Ха

Утас: (852) 2842 8615

буюу

Теренс Лиенг  

Утас: (852) 2842 8613